Зохиомж [Эзэнт гүрэнд өнгөрөөсөн 4н жил] 2р хэсэг: Гунигт эхлэл

Image

*Арай тэр?? Өө нөгөө муу ааштай амьтан байна ш тээ. Дахиж таарах гэж. *

Ин Ёон багш : За хүүхдүүд ээ, нааш ир. За эхлээд танилцая. Би бол Со Ин Ёон багш гадаад оюутнуудыг хариуцдаг багш. Харин та 2 ?

Охин: Сайн байцгаана уу? Намайг Энэрэл гэдэг.

* Хөөх, хөөрхөн юм, гоё ч нэртэйн*

Ааш муут: Намайг Манлай гэдэг гээд надлуу хараад нээх зивүүн инээв

* Ёооё тэр харж байгааг нь ээ, дотор арзганачихлаа.*

Би: Намайг …….. гэдэг. гэтэл нөгөөх чинь

– Мань 2 дахиад таарах шив гээд бас л нэг ёжтой инээв.

*Ядаргаатай юм чинь юу гэнэ вэ бас мань 2 гэчжээ*

– За хүүхдүүд ээ ачаа тээшээ авсан биз? За хөдөлцгөөе гэв.

Бид багшийг дагаж гараад сургуулийн бололтой автобусанд суугаад сургуулийн зүг хөдлөв. 40 минут гаруй явсаны эцэст сургуульдаа ирэв. Ирээд бид шууд дотуур байрлуу явав

* Энэ сургууль миний төсөөлж байснаас том бас гоё юм.Харин оюутнууд нь ямархуу юмнууд байгаа бол? Солонгос банди нар хир царайлаг бол? Охид нь ямар бол?* гэж бодсоор дотуур байрлуу явлаа.

Дотуур байрныхаа өмнө ирээд би энийг дотуур байр гэдэгт нь огт итгэсэнгүй. 6 давхар үнэхээр гоё барилга байв.Доторх байдал нь ч гэсэн маш дажгүй. Би үнэхээр гайхшраад байж байтал хажуунаас Манлай

– Хүүеээ бүр үхлээ юу? Шүлс мүлс чинь бүүр гоожлоо ш тээ. Салфетка авах уу? хаха

– Хэрэггүй гээд цааш явж байртайгаа танилцлаа.

Намайг өөдөөс нь хэрэлдэнэ гэж бодсон бололтой инээж байснаа  инээхээ болиод ард алгуурхан алхав.

Со Ин Ёон багш:  За энэ бол I дотуур байр. Солонгос болон гадаад оюутнууд хамт амьдардаг.Харин II,  IIIбайруудад дан Солонгос оюутнууд байдаг. 1д хоолны танхим 2-3д эрэгтэйчүүдийн байр, 4-5 охидын байр.

Энэрэл: 6д багшаа? гэтэл багш сонсоогүй бололтой:

– За тэгэхээр Энэрэл ……. 2 маань 108 өрөөнд харин Манлай маань 90 өрөөнд 2 солонгос оюутантай байх юм байна.

Манлай: Үгүй ээ багшаа би найзтайгаа хамт байна

Багш: Тэгээд найз чинь?

Манлай: Тэр өнөөдөр ирж амжаагүймаа. Маргамшийн нислэгээр ирнэ

Багш: За тэгвэл тэг дээ. За май түлхүүрнүүд чинь. Маргааш уулзацгаая гээд явав

Бид 3 ч салаад явав. Энэрэл бид 2 өрөөндөө ороод юм хумаа янзлаад хэсэгтээ завгүй байлаа. Дуусаад бид хоёр илүү дотно танилцав.

Энэрэл: За би 19 тэй урлагийн чиглэлээр суралцдаг. Солонгос Орос Англиар ярьдаг. Харин чи?

Би: 2лаа чацуу юм байна. Би гадаад харилцаагаар тэгээд Солонгос Англи Хятдаар ярина. За тэгээд сайхан найзууд болно гэж найдаж байна. Ядарсан байна. Би түрүүлээд усанд орчоод унтлаа шүү

Энэрэл: За тэгдээ.

Би уснаас гарч ирэхэд Энэрэл аль хэдийн унтсан байв. Би сэмээрхэн орлуугаа очоод унтахаар хэвтэв

*За ингээд эхэлдэг юм байжээ!!…….аа амжилт! Би чаднаа! Гэхдээ Энэрэл урлагийн анги? Ямар гоё юм бэ?* Гэнэт би түүнд маш их атаархлаа. Хүмүүс өөрийн хүссэн чиглэлээр суралцаж байхад би яагаад?Би хөгжимд хайртай. Би бүжигт хайртай! Гэхдээ би яагаад мөрөөдлийнхөө эсрэг яваад байгаа юм бэ? Ээжээ, ааваа та 2 намайг яагаад?

Баахан бодол миний толгойд тэнгэрийг бүрхсэн манан шиг бэлчсээр миний унтах хүслийг бүр мөсөн үгүй болгов.

8 thoughts on “Зохиомж [Эзэнт гүрэнд өнгөрөөсөн 4н жил] 2р хэсэг: Гунигт эхлэл

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s